MN / RUS

2021 оны дижитал маркетингийн трендүүд

2021/02/02

Мэдээ

2020 он хиймэл оюун ухаан олон салбарт эрчийг авч, ирээдүйд бизнес, аж үйлдвэрлийн гол цөм болох нь тодорхой боллоо.

Жишээ нь: Microsoft, Uber нь Knightscope K5 роботыг ашиглан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго”-оор гадаа том талбай, зогсоолуудад эргүүлд ашигладаг болсон байна. Роботууд автомашины улсын дугаарыг унших, сэжигтэй үйл ажиллагааны талаар эзэмшигчигддээ мэдээллэх, өгөгдөл цуглуулах байдлаар ажилладаг байна. Та эдгээр R2-K2 роботуудтай төстэй роботуудыг өөрийн хувийн хамгаалагчаараа цагийн 7 америк доллараар түрээслэх боломжтой бөгөөд энэ нь хамгаалагчийн ажлын хөлснөөс хямд байдаг юм.

Хоёр жилийн өмнө Gantner-ийн шинжээчид 2020 он гэхэд хиймэл оюун ухааны технологи нь бараг бүх шинэ програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд өргөн тархана гэж таамаглаж байсан бол “Harvard Business Review” үүнийг  2019 гэж байсан байна.

Techgrabyte-д дурдсанаар:

"Хиймэл оюун ухаан ойрын хэдэн арван жилд компаниуд, үйлдвэрүүд, улс үндэстнүүдийн хувьд арилжааны хамгийн том боломж” болох бөгөөд "2030 он гэхэд хүртэл дэлхийн ДНБ-ийг 14% хүртэл нэмэгдүүлэх болно" гэсэн бөгөөд Хиймэл оюун ухааны технологийг ашиглахгүй байх нь ойрын жилүүдийн хамгийн том өрсөлдөх сул тал юм”

Байгууллагууд хиймэл оюун ухааныг бизнесдээ нэвтрүүлж байгаагийн хамгийн том шалтгаануудыг энд дурдав: / Зураг 1?/

Хиймэл оюун нь хэрэглэгчдийн зан төлөв, хайлтын хэв маягт дүн шинжилгээ хийх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ, блог дээрх нийтлэлийг ашиглан бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн олж байгааг ойлгоход нь туслах болно.

Хиймэл оюун нэг сонирхолтой жишээ бол chatbots. Mastercard нь Facebook messenger bot-бүтээсэн бөгөөд энэ нь хэрэглэгчийн хүссэн зүйлийг тайлж, бодит хүн шиг хариу өгөх хэлний програм хангамжийг ашиглаж хэрэглэгчдийн төлбөр тооцоог зохицуулдаг байна.

 

Цаашид Хиймэл оюун удахгүй олон үйлчилгээний хөдөлгөгч хүч болох одоогоор дараах салбаруудад ихээр ашигладагдаж байна.

  • Энгийн харилцаа холбоо
  • Бүтээгдэхүүний зөвлөмж
  • Контент бүтээх
  • Имэйлийн хувийн тохируулга
  • Цахим худалдааны гүйлгээ

2021 онд хиймэл оюуныг ашиглаж байгаа бизнесүүд ажиллах хүчний зардлыг бууруулж, өсөлтийг хурдасгаж, өрсөлдөөний давуу талыг бий болгож байна

Илүү судлахыг хүсвэл:

Эх сурвалж: https://www.singlegrain.com

 

 

 

Service provided: