З.МӨНХСҮЛД
Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
YBRAND нь таны бизнест үр дүн эерэг өөрчлөлт, өсөлт авчрах шинэлэг, үр дүнтэй брэнд маркетинг болон олон нийттэй харилцах кампанит ажилыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, цогц үйлчилгээ үзүүлнэ.
Брэнд гэдэг нь зөвхөн таны лого, нэр эсвэл дүрэмт хувцас биш юм. Брэнд бол бүх зүйл. Брэндийн элементүүд нь хүмүүст танай компани, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн хүлээн авч, яаж нөлөөлөх тэрхүү брэндийн цогц мэдрэмжийг бий болгодог.
Бид танай брэндийг илэрхийлэх хамгийн сэтгэл татам түүхийг тантай хамтран бичилцэнэ. Таны брэндийн түүхийг хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдээр зорилтот бүлэгт хариуцлагатайгаар, үнэ цэнийг алдагдуулалгүй хүргэнэ.
Маркетингийн оновчтой стратеги боловсруулснаар таны зах зээлийн боломжийг тодорхойлж, илүү үр дүнтэйгээр зорилтот зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шийдэл санал болгож, байршуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх болно.
Маркетингийн суурь судалгаа, гүнзгийрүүлсэн анализ нь таны зах зээлд тогтвортой оршин тогтнох, өрсөлдөөнд шалгаран үлдэх эхний алхам, гол түлхүүр юм.
Хэрэглэгчид урьд өмнө байгаагүйгээр их цагийг онлайн орчинд өнгөрөөх болсон энэ цаг үед үнэ цэнтэй, зохимжтой мөн тууштай контент маркетинг бол таны зорилтот хэрэглэгчдийг татах гол стратегийн шийдэл юм.
Зорилтот хэрэглэгчдийн дунд ярианы сэдэв болхуйц медиа сувгуудыг бид сонгоно. Бидний гол зорилго бол таны зорилтот үзэгчид хэн бэ, аль сувгийг ашигладаг вэ мөн аль мессежүүд оновчтойг тодорхойлоход оршино.
YBRAND нь дотоодын болон олон улсын брэндүүдтэй хамтран байгууллагын ПиАр, Брэндинг, Бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах 30 орчим төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай.
Олны анхаарлыг брэнд рүүгээ татах урьд хожид байгаагүй амаргүй болжээ. Иймд тохирсон стратеги боловсруулж, ончтой мессеж сонгон, төлөвлөгөөг үйлдэл болгох туршлагатай маркетингийн агентлагийг олох нь чухал. Бид таньд туслана.
Хамгийн шилдэг маркетингийн шийдлүүдийг санал болгохын тулд харилцагч байгууллагын үйл ажиллагаа, хэрэглэгчид, харилцагчдыг бүрэн дүүрэн ойлгохыг эрмэлздэг.
Бид оновчтой зөв шийдэл, тактикийг санал болгоно. Хамтдаа зорилгодоо хүрэх нь ямагт хамгийн ашигтай шийдэл байдаг.
Бидний үнэт зүйл бол харилцагч нартайгаа үүсгэсэн түншлэл. Харилцагчийн амжилт бидний нэрийн хуудас болж байдаг.
Харилцагч бүрийнхээ бизнест үр дүн, эерэг өөрчлөлт, өсөлт авчирахыг зорьж бөгөөд ямагт шударга байхыг бид эрхэмлэдэг. Шинэлэг, бүтээлч байх хэрэгтэй ч бодит үр дүнг бид бүхнээс илүүд үздэг.
Бүтээлч сэтгэлгээ болон мэргэжлийн ур чадварын төгс хослол. Маркетингийн арвин туршлага хуримтлуулсан баг хамт олон.